| Англи |
Монгол |
| mash |
няцлах, нухах: нухаш, зутан |
| mashing |
шар айрагны үйлдвэрлэлийн нэг шат буюу соёолжийг устай хольж нухаш бэлтгэх, цардуулыг сахар болгон задлах үе шат |
| mashed potatoes |
төмсний нухаш |
| masaharina |
эрдэнэ шишийн будаагаар хийсэн гурил (Испани) |
| mask |
бүтээгдэхүүнийг майонез, сүмс г.м-ээр гүйцэд бүрэх |
| mastic |
мастик (сахарын нунтаг, царцмагийн холимог масс, нарийн боовны чимэглэлд хэрэглэнэ) |
| mat, cruets |
амт оруулагч иж бүрдэл савны суурь |
| matcha |
амин хүчил, амин дэм, эрдэс бодис, катехин, антиоксидантаар баялаг нунтаг ногоон цай (нарийн боов, зайрмаг, зарим төрлийн амтлаг хоол бэлтгэхэд өргөн хэрэглэнэ) |
| matooke |
ногоон гадил (банан) |
| maturation period |
дарс үйлдвэрлэлийн боловсролтын үе шат |
| matured |
гүйцэт боловсорсон (үр тариа, ногоо жимс г.м) |
| mature poultry |
нас гүйцсэн тахиа, шувуу |
| maturing treatment |
гурилыг 2 үе шаттайгаар боловсруулах ажиллагаа (хлоржуулах ба нэмэлт бодис хийж өнгийг нь засах) |
| Mclntosh |
цайвар улаан өнгөтэй, дунд зэргийн хэмжээтэй, эсгэлэндүү болон чихэрлэг амттай, зөөлөн эдтэй алимны төрөл |
| mead |
ус, зөгийн балыг эсгэж хийсэн ундааны төрөл |
| meal |
хоол |
| meal balance |
хоолны тэнцвэржилт |
| meal box |
олон таславч бүхий бэлэн хоол савлах зориулалттай дөрвөлжин хэлбэртэй сав |
| meal time |
хооллох цаг |
| mealyness |
гурилхаг, задармал (болсон төмсний төлөв байдал) |
| mealy-bug |
гурилны өт |
| mealy pastry |
сайтар жижиглэсэн цөцгийн тосыг гурилтай хольж, бага хэмжээний усаар зуурч бэлтгэсэн тослог зуурмаг |
| measuring glass |
шилэн мензурка, хэмжээт аяга |
| meat |
мах |
| meat balls |
бөөрөнхий мах |
| meat bat |
мах давтах алх |
| meat chopper; grinder |
махны машин |
| meat pounder |
дээрээ бариултай, хавтгай дугуй хэлбэртэй, 650 гр орчим жинтэй, зэвэрдэггүй гангаар хийсэн мах давтагч хэрэгсэл |
| meat preserving plant |
мах комбинат |
| meat rissoles |
машиндсан махан котлет |
| meat-safe |
мах хадгалах хөргөгч |
| meat saw |
мах хэсэглэх зориулалтын хөрөө |
| meat tenderizer |
1.мах давтагч алх 2. махыг зөөлрүүлэгч хүчил 3. мах зөөлрүүлэгч фермент |
| meat trough |
мах угаах тэвш |
| meaty |
махан |
| mechanical leavener |
механик аргаар хөөлгөгч тухайлбал өндөг, крем зэргийг хутган агаараар баяжуулан хөөсрүүлдэг |
| medaillon (Fr) |
мах болон загасны махыг жижиг дугуй хэлбэртэй болгосон хэрчмийн бүтээгдэхүүн |
| Medellin |
Колумбаас гаралтай хуурсан кофены төрөл |
| medium-fat fish |
2.5-5%-ийн дунд зэргийн тослогтой загасны мах |
| medlar |
зэрлэг алимны төрөл |
| medulla |
ясны чөмөг |
| Melanaise |
энэ нь Итали үг бөгөөд "Милан маягаар бэлтгэх" гэсэн утгатай. Уг аргаар бэлтгэхдээ тухайн бүтээгдэхүүнийг гурил, өндөг, иалхны хатаам, бяслагт хөрвүүлэн шаргал өнгөтэй болтол нь шардаг |
| melba toast |
маш нимгэн зүсэж шарсан талх |
| mellow |
боловсорсон,шүүслэг, амтлаг, зөөлөн, эсгэлт гүйцсэн дарсны аятайхан амт |
| mellowness |
шүүслэг зөөлөн |
| melon |
амтат гуа |
| melon baller |
жимс, ногоог ухаж бөмбөлөг хэлбэртэй болгох зориулалтын халбаган хэрэгсэл |
| melt |
хайлах |
| melted cheese |
хайлмаг бяслаг |
| melting point |
хайлах температур |
| meltwurst |
кориандр, цагаан перец зэргээр амт оруулан хийсэн гахайн махан хиам (Герман) |
| menthol |
батрашийн тос, гаа |
| menu |
хоолны цэс |
| menudo |
үхрийн гүзээ, шийр, ногоон чинжүү оролцуулан хийсэн Мексикчүүдийн шинэ жилийн өглөө иддэг шөлтэй хоол |
| meringue |
меринги-саахар өндөгний цагаан уургаар хийсэн амтлаг хоолны төрөл (хөөсөнцөр) |
| merry |
чий-жимс |
| merrythought |
тахиа, шувууны цээжны яс |
| mesclun |
улаан лууван, хурган чих, царсны навч г.м нарийн ногооны цуглуулга |
| mesentery |
чацархай |
| mess |
цэргийн гал тогоо, хооллох газар |
| mess gear |
цэргийн хооллох сав хэрэгсэл |
| metal chopping blade |
бүтээгдэхүүнийг жижиглэх хутга (цахилгаан төхөөрөмжийн) |
| methionine |
метионин (хүхэр агуулсан үл орлогдох амин хүчил) |
| method of service |
үйлчилгээний арга |
| metmyoglobin |
дулааны боловсруулалтын дараах махны миоглобины хувирсан хэлбэр (метмиоглобин) |
| microbe |
микроб-бичил биетэн |
| microbial populations |
бичил биетний тоо |
| microbiology |
микробиологи |
| microorganism |
микроорганизм |
| microwave oven |
богино долгионы зуух |
| middlings |
будааг гурил болгон тээрэмдэхээс өмнө жижиглэсэн будаа, 2-р сортын гурил |
| milch cow |
саалийн үнээ |
| mild |
зөөлөн, хурц биш амттай (уух зүйл, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн) |
| milk |
сүү |
| milk and water |
шингэлсэн сүү, хярам |
| milk carton |
сүүг савлах зориулалтын цаасан хайрцаг |
| milk cattle |
сүүний чиглэлийн мал |
| milk chocolate |
сүүтэй шоколад |
| milk clotting enzymes |
сүүг ээдүүлэгч фермент |
| milk dish |
цагаан хоол |
| milk kissel |
сүүний кисель (зутан) |
| milkpowder |
хуурай сүү |
| milk mushroom |
сормост сархиаг мөөг |
| milk pail |
саалийн хувин |
| milk replacers |
шар буурцагийн гурил, сүүний шар усаар хийсэн сүү орлуулагч |
| milk shake |
зайрмаг, жимс, шоколадаар амталсан холимог ундааны төрөл |
| milky |
сүүн, сүүтэй, сүү шиг |
| milky residue; milk solids |
цөцгийн тосыг хайлуулахад үлдэх цөв, тунадас |
| mill |
тээрэм, нунтаглагч; a coffee mill-кофе нунтаглагч |
| millet |
шар будаа, бог будаа |
| mill stone |
тээрмийн чулуу |
| milt |
дэлүү |
| mince |
хярах, жижиглэх, татах |
| minced meat |
татсан мах |
| mincing, grating |
жижиглэх, нунтаглах |
| mincing machine |
махны машин |
| mineral substance |
эрдэс бодис |
| mineral water |
рашаан ус |
| minestrone |
гоймон, ногоотой Италын хоолны нэг төрөл |
| minnow |
гольян,-гол, нуурын загасны нэг төрөл |
| mint |
гаа, батраш |
| mint leaf |
батрашийн навч |
| minite steak |
холих |
| minepoix |
шөл, жигнэсэн хоол, сүмс амт оруулахад зориулан бэлтгэсэн лууван, сонгино, цоохор майлз зэргийг жижиг хэрчин1:1:1-ээр хольсон бэлдэц |
| mirin |
цагаан будааны амтлаг дарс (Япон) |
| miscellaneous meats |
олон төрлийн махны холимог |
| miscellaneous food |
олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн |
| miso |
шар буурцаг, цагаан будаа, эсвэл арвайг эсгэж хийсэн Япон жан (энэ нь улаан, цагаан гэсэн үндсэн 2 төрөлтэй, давсархаг амттай, төрөл бүрийн хоолны амт оруулагч болгон ашиглана) |
| mista pasta |
гоймонгийн цуглуулга |
| mix |
холих |
| mixed grill |
олон төрлийн махаар шарж хийсэн хоолны төрөл |
| mixed peel |
бэрсүүт жимсний чихэржүүлсэн хальс |
| mixing spoon |
бааранд хэрэглэгддэг, холимог ундаа холих зориулалттай, урт иштэй халбага |
| mocha |
мокко кофе-сайн чанарын кофены төрөл |
| mochi |
чихэрлэг, маш их цавуулагтай будааны төрөл, ихэнхдээ будааны боов хийхэд хэрэглэх ба үүгээр хийсэн гурилыг нь "mochika" гэж нэрлэнэ (Япон) |
| mock turtle soup |
(яст мэлхийн махны амттай)ердийн махаах хийсэн шөл |
| modified starches |
урьдчилан дулааны боловсруулалтанд оруулж, хатаасан цардуул |
| moist food |
чийглэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн |
| moist heat |
чийгтэй халаалт |
| moisture |
чийглэг |
| moisture content |
чийглэгийн агууламж |
| moistureproof film |
хүнсний зориулалттай, чийгэнд тэсвэртэй нийлэг эдээр хийсэн нимгэн бүрхэвч |
| mold; mould |
хэв |
| molasses |
мелласа-хар бурам (саахарын нишингээс саахар боловсруулах явцад гарсан завсрын бүтээгдэхүүн) |
| mole` |
10-аад төрлийн амт оруулагчаар найруулсан хүрэн өнгийн хурц амттай, Америк сүмсний нэг төрөл |
| molly |
жимс ба бусад бүтээгдэхүүн хийхэд зориулагдсан том сагс |
| molten sugar |
хайлуулсан саахар |
| Mongolian vodka |
Монгол архи |
| Mongolian tea |
Монгол цай |
| Monalizas |
Колумбаас гаралтай хуурсан кофены төрөл |
| monkey-jar |
ус хийхэд зориулагдсан шавар ваар |
| monkey-nut |
газрын самар |
| mono-& diglycerides |
моно ба диглицерид (ихэнхдээ шар буурцагы тосноос гарган авсан тос, маргарин, нарийн боов, какаогоор хийсэн бүтээгдэхүүнд эмульсжүүлэгч болгон хэрэглэнэ) |
| mont blanc |
туулайн бөөр самаын нухашийг чихрээр амтлан, будаатай хольж хэлбэржүлж, хутгасан цөцгийтэй олгодог Францын амтлаг хоолны нэгэн төрөл |
| Monterey Jack cheese |
Калефорниос гаралтай, олон төрөлтэй бяслаг (бойжуулаагүй бяслаг нь зөөлөн, цайвар шаргал өнгөтэй, бойжуулсан бяслагны төрөл нь хатуу, шаргал өнгөтэй байна) |
| moonshine |
самогон -нэрмэл архи |
| moor game |
Шотланд ятуу |
| moreish (BrE) |
маш амттай |
| morel |
үрчгэр мөөг |
| Mornay sauce |
цөцгийн тос, бяслаг зэргийг оролцуулан хийсэн, Францын цагаан сүмсний төрөл, ихэнхдээ өндөг, загас, далайн бүтээгдэхүүн ногоогоор хийсэн хоолонд олгоно |
| morning milk |
өглөөний саам |
| mortadella |
үхэр ба гахайн махаар хийсэн, цагаан дарс,кориандр зэргээр амт оруулсан, тансаг үнэр амттай Италийн утсан хиамны төрөл |
| mortar, pestle |
уур нүдүүр |
| moselle |
мозельвейн-Германы цагаан дарсны төрөл |
| moss-berry |
ердийн цангис жимс |
| mossiness mushroom |
хилэн хөвд-мөөг |
| mould |
1. хөгц 2. хэв |
| moulding machine |
нарийн боов хэвлэгч төхөөрөмж |
| mount |
сүмсийг олгохоос өмнө цөцгийн тосыг нэмж хийх ажиллагаа |
| mountain ash |
ердийн тэс, Америк тэс жимс |
| moussaka |
хонины машиндсан мах, улаан лооль, хуурсан чэс зэргийг үелүүлэн, бяслагтай сүмс, орегано, шанцаар амт оруулан битүү жигнэж хийсэн Грек хоолны төрөл |
| mousse |
мусс-хөөсрүүлсэн цэлцэгнүүр |
| mouth-filling |
дарсны амтны төгс төгөлдөр үзүүлэлт |
| mouth watering |
шүлс гоожмоор сайхан хоол |
| MSG(monosodium glutamate) |
глютамат натри |
| mucilage |
салс, залхаг (ургамалын) |
| Muenster |
үхрийн сүүгээр хийсэн хагас зөөлөн бяслаг (Герман) muesli (BrE); grakol (AmE) хатаасан жимс, самар будааг хольж бэлтгэсэн сүүтэй иддэг бэлэн хоол |
| muffin |
жижиг хэвэнд болгосон, халуунаар цөцгийн тостой иддэг боовны төрөл |
| muffin pan |
6-12 аяга бүхий том- 8см, дунд-6см, жижиг-4см голчтой г.м 3 төрлийн хэмжээстэй нарийн боовны хэв |
| mug, stain |
сэнжтэй шилэн аяга |
| mugwort |
Европоос гаралтай, бага зэргийн гашуун амттай, сайхан үнэртэй навчит ногооны төрөл |
| mull |
амт оруулагч, саахартай хольж халаасан дарс, шар айраг |
| mullet |
далайн загасны төрөл |
| mulligatawny |
халуун амт оруулагчтай,шөлтэй хоолны төрөл |
| multicellular microorganisms |
олон эст бичил организм |
| multilayered mocha cake |
сироп, жимсны чанамал, кремээр амт оруулж хийсэн давхраат бялуу |
| mung bean |
Энэтхэг, Хятад үндэстний хоолонд түгээмэл хэрэглэгддэг, жижигхэн ногоон буурцаг (соёолуулж ашиглахаас гадна цардуулаар нь пүнтүүз хийдэг) |
| muscadine |
мустак-усан үзмийн төрөл |
| muscatel |
мустак-дарс, усан үзэм |
| muscle |
булчин мах |
| muscovado |
чихрийн нишингийн цэвэрлэгдээгүй саахар |
| mush |
эрдэнэшиш будааны шингэн чанамал (агшаамал), бантан |
| mushy |
нялцгай, зутан |
| mushroom |
мөөг |
| mushroom brush |
мөөгний гадаргууг гэмтээлгүйгээр шороог нь арилгах зоиулалттай зөөлөн үстэй сойз |
| mushroom cap |
мөөгний малгай |
| Mussel |
няльхай хорхой, нялаахай |
| must |
муст, усан үзмийн сусло |
| mustard |
горчиц, гич |
| mustard-pot |
гичний сав |
| mustard seed |
гичний үр-хоолонд амт оруулах, хүнсний бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хэрэглэнэ. |
| mutton |
хонины мах |
| mutton chop |
хонины давтсан мах |
| myofibrillar proteins |
махны миофибриллийн уургууд |
| myoglobin |
миоглобин-махны улаан өнгийг бүрдүүлэгч уураг |
| Mysost, Primost |
хатуувтар, хүрэн өнгөтэй бяслагны төрөл (Скандинав) |
| nachos |
бяслаг, эрдэнэшишийн гурилаар хийсэн халуун амттай Мексик хоолны төрөл |
| napkin |
салфетка |
| napkin ring |
салфетка хийж тавихад зориулагдсан цагираг |
| napkin stand |
салфетканы сав |
| Napoleon |
1."Наполеон" давхраат зуурмагаар хийсэн пирожин. 2. бренди архины нэг төрөл |
| nappe (Fr) |
ширээний бүтээлэг |
| natto |
тусгай бичил биетэн ашиглан шар буурцагийг бүхлээр нь исгэж хийсэн онцлог үнэр амттай, буурцагнууд нь хоорондоо наалдамхай шингэнээр холбогдсон давсархаг амттай бүтээгдэхүүн, ихэнхдээ хүйтэн зууш болгон хэрэглэдэг |
| natural casings |
малын өлөн гэдэс |
| natural product |
цэвэр бүтээгдэхүүн |
| nectar |
ургамалын амтлаг шимүүс |
| nectar of flowers |
цэцгийн бал |
| nectarine |
гөлгөр хальстай нэгэн зүйлийн тоор жимс |
| needling; pinning |
зүү бүхий төхөөрөмжөөр махны холбогч эдийг тасалж зөөлрүүлэх ажиллагаа |
| nettle |
халгай |
all 2664 records
«prev | total 14 pages of 14 | next» |